Цэс

Холбоо барих

Гавьяат хуульч Н.Лувсанжавт хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.01.08) УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Тамгын газрын ахмад ажилтан Намсрайжавын Лувсанжавыг хүлээн авч уулзан, гавьяат хуульч цол хүртсэнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.


Намсрайжавын Лувсанжав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд гавьяат хуульч цол хүртжээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан Лувсандоржийн Өлзийсайхан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гардуулж, баяр хүргэлээ.


Уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл