Цэс

Холбоо барих

Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд төслийн 1, 2 дугаар хавсралтыг нэгтгэж, “Ногоон хөгжлийн бодлого” болгох санал гаргаж, үүнтэй нийцүүлэн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явууллаа.

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллыг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар тус Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл