Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурал 30 жил: Гишүүн асан Содномцэрэнгийн Гүндэнбалын дурсамжаас

1992-1996 онд (Анхны Улсын Их Хурал) Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа 20 гаруй хууль болон бусад асуудал хариуцан, ажлын хэсгийг ахалж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулжээ.


Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн татварын тухай /худалдааны татвар/, Эрдэнэсийн сангий тухай, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бууны албан татварын тухай, Ойгоос хэрэглээний мод, түлш ашигласны төлбөр болон байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Мөнгөн хадгаламж, зээл төлбөр тооцооны тухай болон 1993-1996 оны Төсвийн тухай, тэдгээр жилүүдийн Мөнгөний бодлогын тухай зэрэг хууль тогтоомжууд хариуцан батлуулсан байна.

Түүнчлэн Төв банкны тухай, Арилжааны банкны тухай хуулиудыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

1992-1996 оны парламент шиг тийм хүчтэй, тийм ажил хэрэгч, шударга ажиллах парламент ойрын 30 жилд Монголд дахин заяахгүй л болов уу гэж боддог. Түүх өөрөө үүнийг батлах болно.

Манай ангийнхнаас Монгол Улсын 2, 3, 4 дэх Ерөнхийлөгч нар, Монгол Улсын Их Хурлын 2, 3, 4, 5 дахь удаагийн Улсын Их Хурлын дарга нар болон Монгол Улсын Ерөнхий сайд 5, Засгийн газрын танхимын гишүүн, салбарын сайдаар 20 гаруй хүн томилогдон ажилласан.

Мөн 25 хүн Монгол Улсын Гавъяат цолоор шагнагдсанаас гадна Ардын цолтон 4, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтан, эрдэмтэн мэргэд, академич, Элчин сайд, дипломатууд зэрэг нэр төртэй хүмүүс олноор төрөн гарсан нь хэр зэрэг чадварлаг парламент байсныг гэрчилж буй юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл