Цэс

Холбоо барих

Инфографик: Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тогтоолын танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурал Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Улсын Их Хурлын даргын 2022 оны 23 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран боловсруулсан Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухайУлсын Их Хурлын тогтоол батлагдсанаар ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.


Үүнд: Ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж, чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

Хялгасыг ялгасан ноос, ноолуур, хөөвөр болон ээрмэл утас, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлыг тусгасан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл