Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.12.05-2022.12.10)


    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Япон Улсын Элчин сайдын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын консерватортой хамтран Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд  "Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.12.05 https://www.parliament.mn/nn/19076/

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой… Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо. 2022.12.05 https://www.parliament.mn/nn/19074/


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төрийн аудитын байгууллагын 2023 онд гүйцэтгэх сэдвийг баталлаа. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19082/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19084/


    Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд долоо хоног бүр парламентаас баталсан хуулиудын талаар танилцуулж буй хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ олон жилийн алдаа дутагдлыг нэг мөр засаж сайжруулах ажлуудыг УИХ, Засгийн газраас эхлүүлээд байгаа гээд эдгээрийг цаашид гүнзгийрүүлж, “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд 3 бүлэг, 9 багц хууль, нэг цогц бодлогыг батлан хэрэгжүүлэхийг онцлов. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19083/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19087/


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг тэмдэглэв. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19086/


    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тус тусын эрхэлсэн асуудлаар мэдээлэл өгөв. Байнгын хорооноос Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19089/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа. 2022.12.07 https://www.parliament.mn/nn/19088/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.08-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгав. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Харин үдээс хойших хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2022.12.08 Үдээс өмнөх хуралдаан https://www.parliament.mn/nn/19090/2022.12.08 Үдээс хойших хуралдаан https://www.parliament.mn/nn/19091/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын авилгатай тэмцэх өдөр тохиож байгааг онцлоод, энэ өдөр үндэсний аюулгүй байдал, иргэдийн амжиргаанд аюул учруулж буй авлигын эсрэг Улсын Их Хурал дахь олонх цөөнх хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриалав. 2022.12.09 https://www.parliament.mn/nn/19092/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна. Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 17.30 цаг хүртэл явагдана. 2022.12.09 https://www.parliament.mn/nn/19085/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.