Цэс

Холбоо барих

Төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолбор

Монгол төрийн ёсны эрхэм байдал, залгамж чанар гүн хүндэтгэлийг дэлгэрүүлэн хөгжүүлж дэлхий дахинд өнөөгийн монгол үндэстний биеэ даасан тусгаар төр улсын оршин байх эх суурийг тавьсан аугаа их эзэн Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Цогцолбор нь Их Монгол улсын хаад Чингис, Өгэдэй, Хубилай нарын баримал, Зүүн түмний захирагч Мухулай, Баруун түмний захирагч Боорчи нарын морьт хөшөө, НТӨ VII зуунаас НТ XIV зууны эхэн үеийг хүртэлх монгол нутаг дахь угсаа соёлын бүсчлэл, төрт улсуудыг тэмдэглэж, Их Монгол Улсын идэвхитэй явуулсан олон удаагийн байлдааны явцад Монголын Эзэнт Гүрэн хэрхэн бүрэлдсэн түүхийг илэрхийлэх хоёр хэсэг бүхий шилэн галлерейг багтаасан томоохон хөшөөт цогцолбор юм. 

Цогцолборын ерөнхий архитектор М.Цэлмэг

Хөшөө, баримлуудын зохиогч, уран барималч Л.Болд (МУУГЗ)

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.