Цэс

Холбоо барих

Төрийн хүндэтгэлийн бэлэг дурсгалын зүйлс

Дэлхийн нийтэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр 1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал гарч гадаад бодлогын хүрээ зөвхөн социалист системийн дотор хязгаардлагдмал байсан манай орон дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд, бүс нутгийн улс орнуудтай бүхий л салбарт идэвхтэй хамтын ажиллагаа тогтоож эхлэв. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд 1993 онд Монгол улсын гадаад харилцаанд баримтлан дагах “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг батлан гаргаж, үйл ажиллагааны энэ тэргүүний зорилго, зорилтыг тунхагласан байна. Үүнд зааснаар ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн гэж тодорхойлжээ. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд  дахин шинэчлэн баталж гаргасан ба үүнд гадаад бодлого дахь тэргүүлэх зорилтоо “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр дипломатын аргаар хангах” гэж тодорхойлсон байдаг.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд гадаад бодлогод заасан үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Тухайлбал, 1993 онд ОХУ-тай найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ, 1994 онд БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээг тус тус байгуулснаар гадаад бодлогод заасан зорилтыг гүйцэтгэж эхэлсэн байна. Мөн 1999 онд БНХАУ-ын дарга Зен Зяминь, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Бээжингийн тунхаглалыг батлан гаргасан нь манай улсын гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монгол Улсын хэмжээнд гадаад хэргийг хариуцан Засгийн газрын Гадаад харилцааны яам ажиллахын зэрэгцээ УИХ-ын Парламентын бүлгэмийг 1992 оноос эхлэн 4 жил тутам шинэчлэн байгуулж, дэлхийн улсуудын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд хүчин зүтгэж байна. 2005 оны байдлаар Монгол Улс дэлхийн 140 гаруй улс оронтой диплотат харилцаа тогтоож, идэвхтэй харилцан ажиллаж байна.

Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Дарга, Улсын Их Хурлын гишүүдэд гадаад улсуудын төр засгийн тэргүүн нараас бэлэг болгон өгсөн дурсгалын эд зүйлсийн дээжээс толилуулж байна. 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.