Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.20 цагт “Б” танхимд хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, гишүүн Ц.Нямдорж, А.Тлейхан, Ц.Цолмон, Ж.Батсуурь, Д.Зоригт нар оролцов.

Ажлын хэсгийн хуралдаанаар тогтоолын төслийн 1 дэх заалтыг хасах, 2 дахь заалтыг өөрчлөн найруулах талаар хэлэлцээд, эдгээр саналыг Байнгын хорооны хуралдаанд оруулж, санал хураалгахаар шийдвэрлэв.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл