Цэс

Холбоо барих

2018 оны 04 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа.

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд Төрийн ордны “В” танхимд хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа,  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан нар болон холбогдох албан тушаалтнууд оролцоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар ажлын хэсгийн ажиллах удирдамжийг танилцуулж, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн талаархи мэдээллийг  сонссон бөгөөд санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулахаар тогтлоо. Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр ажлын хэсгийг нэмэлт мэдээллээр хангаж ажиллахыг Ажлын дэд хэсэгт үүрэг болголоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл