Цэс

Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2014 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2014 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15.00-17.30 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдлаа.


           Хуралдааны явцад урьд нь өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар тус Байнгын хорооны саналуудыг уг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар болон ХЗҮХ-ийн Экспертийн албанаас гаргасан хууль зүйн зөвлөмжийг нэг бүрчлэн хэлэлцлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хэлэлцсэн асуудлаар саналын томьёолол боловсруулахыг ажлын дэд хэсгийнхэнд даалгалаа.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Б.Батчимэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл