Цэс

Холбоо барих

2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2012 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 02/08 тоот тогтоолоор байгуулагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 03ы өдрийн 13.50 цагт ажлын хэсгийн хурлын 334 тоот өрөөнд эхлэв.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын ахлах мэргэжилтэн С.Содов, Уул уурхайн сайдын зөвлөх Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зууннаст, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Элбэгдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт Г.Нандинцэцэг нар байлцав.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан 3 хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн сайтар ярилцаж, нэгтгэх, хуулийн нэр томъёо нь дээр голлон анхаарах, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг хуулийн төслүүдтэй холбогдуулан Төрийн бус байгууллагуудаас санал авах, хуулийн хэллэгт анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов. Ажлын хэсгийнхэн өгсөн үүргийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүүд танилцуулсны дараа ажлын хэсэг дахин хуралдахаар тогтов.

 

Хуралдаан 14.50 цагт өндөрлөв.

 

Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл