Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН 2011 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАНГ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хороодод шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд дээрх тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн ба хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд төслийг бүхэлд нь дэмжсэн болно. Дээрх асуудлын талаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасны дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл