Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм

Ажлын хэсгийн хуралдааны тойм

       Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Цахилгаан эрчим хүчний ерөнхий хэлэлцээр байгуулах, эрчим хүч экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014.11.18-ны өдрийн 15.00 цагт “В” танхимд хуралдав.

        Хуралд Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, А.Тлейхан, Я.Содбаатар нар оролцож, төслийн багийн гишүүд ажлын явц байдлын талаар танилцуулав.

           Улсын Их Хурлын гишүүд төслийн багийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

           Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг жич зарлахаар тогтов.

 

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл