Цэс

Холбоо барих

Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг мэдээлэл сонсов

Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны " Г " танхимд хуралдаж төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний дата төв зэрэг байгууллагуудын мэдээллийг сонслоо. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.