Цэс

Холбоо барих

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа. Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, “Хувь хүний хөгжлийн институт”-тэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн сургалтын зорилго нь ажлын байранд бусдыг ойлгож, өөрийгөө зөв илэрхийлэх, харилцааны саад бэрхшээл, стрессийг даван туулах, түүнийг зөв удирдах мэдлэг, дадал эзэмшүүлэхэд чиглэх юм. Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар хэлсэн үгэндээ, байгууллагын бүтээмжийг дээшлүүлж, албан хаагчдын олон талт мэдлэг, чадварыг хөгжүүлэх, хамт олны нэгдмэл үнэ цэнэ, ажлын байран дахь эерэг хандлага, дадлыг төлөвшүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдийн хүрээнд танхим болон цахим хэлбэрийн цуврал сургалтууд зохион байгуулж буйг дурдлаа.


Өнөөдрийн сургалтаар “Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал М.Алтанцэцэг, лектор, судлаач М.Мөнхжаргал нар стрессийн талаарх ойлголт, ангилал, түүний хэлбэрүүд, зарим төрлийн өвчлөлүүд, түүнчлэн стрессийг удирдах, хамгаалах аргачлалын талаар харилцан ярилцаж, мэдлэгээ бататгасан юм. Мөн ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун, ёс зүйн нийтлэг хэм хэмжээг төлөвшүүлэх, харилцаа хандлагын түгээмэл бэрхшээлүүдийг арилгахад эзэмшвэл зохих дадал, чадваруудын талаар сургалтын шинэлэг хэлбэр, дэвшилтэт арга зүйг хослуулан дасгал ажиллуулж, мэдээлэл солилцлоо. “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалтад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, газар, хэлтсийн ажилтнууд хамрагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл