Цэс

Холбоо барих

“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 2023 оны 10 дугаар сарын 09-ний даваа гаригт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд 14.00 цагт эхлэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, доктор Б.Баттөмөр удирдан явуулна. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн, судлаач нар ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, өөрчлөлт, хандлага, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл