Цэс

Холбоо барих

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Тус сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журамд Ажлын алба бүртгэсэн нэрсийг дарааллын дагуу холбогдох байгууллагын цахим хуудсанд байршуулахаар заасан. Энэ дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын оролцогчдын бүртгэлийг нийтлэв. Сонсгол 10.00 цагт эхлэх ба оролцогчдыг 09.00-09.50 цагийн хооронд бүртгэнэ. Оролцогчид иргэний үнэмлэхтэйгээ ирэхийн зэрэгцээ Төрийн ордны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг мөрдөх юм.

АЖЛЫН АЛБА



Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл