Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм /2012.12.10/

Ажлын хэсгийн хуралдааны тойм

/2012.12.10/ 

Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16,00 цагт  Төрийн ордны "Б" танхимд хуралдлаа.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей даргалав.

Оролцсон хүмүүс:

Г.Баярсайхан -     УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн

Я.Содбаатар -      УИХ-ын гишүүн

Ц.Цолмон -           УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн

Б.Мөнхцэцэг      БОХХААБХ-ны  зөвлөх

Л.Отгонбаяр -       БОХХААБХ-ны  референт

Я.Хишигт -           УИХ-ын Тамгын Газрын Эрх зүй, хууль  тогтоомжийн хэлтсийн зөвлөх


Ц.Туваан -           Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд

Л.Чой-Иш -          ҮХААЯ-ны Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга

Д.Тунгалаг-         ҮХААЯ-ны хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Д.Энхмаа             Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны  референт

Ж.Нарантуяа       Олон Улсын санхүүгийн корпорацийн хуулийн зөвлөх

Ч.Арилдий            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга

Д.Гэрэлмаа          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн  дарга

Б.Амар                  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн  дарга

С.Баярхүү-          Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга

Ажлын хэсгийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны  хуралдаанд оруулж  эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан гишүүдийн 2/3-ын саналаар дахин хураалгах боломжтой зарчмын зөрүүтэй санал мөн найруулгын шинжтэй саналыг хэлэлцэв. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нэгтгээд Байнгын хорооны хуралдаан дээр танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан 18.30 цагт өндөрлөв.

 

 

                                                               Тойм бэлтгэсэн:  З.Оюунсүрэн

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл