Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан 14.05-14.35 цаг  Төрийн ордны "А" танхимд хуралдав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хуралдааныг удирдан хэлэлцэх асуудлыг ирцийн хамт танилцуулан Байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.

           Энэ бдрийн хуралдаанаар 4-н асуудал хýëýëöýõээр байв. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд эцийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр санал хурааж байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцуулахаар болов, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /анхны хэлэлцүүлэг / хуралд оролцсон гишүүд дэмжиж нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулахаар болов, Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудалаар санал хураасан гишүүд дэмжиж хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудалаар гишүүд санал гаргаж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, гишүүдэд УИХ-ын гишүүн А.Бакей, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтож энэ өдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл