Цэс

Холбоо барих

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулга

2014 оны 2 дугаар                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                                                                                                                           хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2014 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, дараах танилцуулгыг Та бүхэнд танилцуулж байна.

1.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгалаа.

2.Төсөлд хууль зүйн бичлэгийн техникийн болон найруулгын чанартай зарим засвар хийлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт санал хураалгах

зарчмын зөрүүтэй санал байхгүй бөгөөд төслийн эцсийн хувилбарыг гишүүдэд урьдчилан тараасан тул Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,

СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН

                       ХОРООНЫ ДАРГА                                                                                                                          Д. БАТЦОГТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл