Цэс

Холбоо барих

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хороонысанал,дүгнэлт

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна. Шинэчлэлийн засгийн газраас хүнд суртлыг багасгаж, шаардлагагүй шат дамжлагыг бууруулах замаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд цаашид барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаарддаг бичиг баримтын тоог цөөрүүлж, шаардлагагүй шат дамжлагыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж гаалийн мэдүүлэгт хавсаргасан байхыг шаарддаг 10 төрлийн бичиг баримтыг зургаагаар бууруулж, зөвхөн 4 төрлийн бичиг баримтыг хавсарган гаалийн байгууллагад өгч байхаар төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал багасаж, бизнес эрхлэх эрх зүйн сайжирна гэж үзжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл энэ бол шинэчлэлийн Засгийн газрын зорилтын эхлэл нь, цаашид Улсын Их Хурал тодорхой бүтэц бий болгон шинэчлэлийн бодлогыг түргэвчилсэн горимоор дэмжиж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй, С.Баярцогт Засгийн газраас сар болгон шинэчлэлтэй холбоотой нэг хууль оруулж ирэх ёстой, ингэснээр бизнес эрхлэх орчин бүрэлдэнэ, мөн Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж ирж буй асуудлуудын үзэл баримтлалыг боловсруулахдаа уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдээр батлуулж, асуудлаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхдээ Засгийн газар танхимын зарчим баримталж, асуудалд хандах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байсан болно. Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Анхаарал тавьсанд баярлалаа. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл