Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд болох Хууль зүйн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн холбогдох хүмүүс оролцож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд орон нутгаас өгсөн 140 гаруй санал болон байгууллагуудын саналуудыг хэлэлцлээ.

            Тоймыг бэлтгэсэн:Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл