Цэс

Холбоо барих

“УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

“УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН

БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ
2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачлан боловсруулж 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Улсын Их Хурлын даргын ажлын албаны орон тоог Улсын Их Хурлын дарга батална” гэж хуульчилсныг үндэслэн “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 12 дугаар 16-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж, байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тогтоолыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзлээ.

“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                   А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл