Цэс

Холбоо барих

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ



2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Бурмаа

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Төрийн албаны зөвлөлийн дарга Дорждамбын Зүмбэрэллхам 2012 оны 12 дугаар 31-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Д.Зүмбэрэллхамыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


 


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                    А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл