Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Гончигдорж
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж, О.Баасанхүү, Д.Дэмбэрэл нар төслийн 1 дүгээр зүйлийн “6.9.2. гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж нар төслийн 1 дүгээр зүйлийн 6.9 дэх хэсгийн “оруулж шийдвэрлүүлнэ” гэснийг “оруулах бөгөөд Улсын Их Хурал түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хороогоор дэмжигдсэн болно.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                           А. БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл