Цэс

Холбоо барих

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮНИЙ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн М.Батчимэг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Өнөбаатар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2012 оны 12 дугаар 31-ний өдрөөр тасалбар болгон уг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас Багаажавын Өнөбаатарыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Б.Өнөбаатарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.






ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл