Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг доорх албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангийн хаягаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
Хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: zultsetsegl@parliament.mn цахим шуудангаар
Холбоо барих утас: 267142
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт:
Д/д | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаал | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
Төрөл | Ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | ||||
1 | Монгол Улсын Их Хурлын Тамгын газар | Хуулийн газрын Зөвлөх үйлчилгээний хэлтэс | Хэлтсийн дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-2 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | - Эрх зүй /0421/. | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. | Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. |
2 | Дотоод хяналтын хэлтэс | Хэлтсийн дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-2 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/; -Эдийн засаг /0311/; -Нягтлан бодох бүртгэл /0411/; -Санхүү, банк, даатгал /0412/. | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. Тухайн салбартаа мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх | Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
3 | Байнгын хороодын ажлын алба | Ахлах зөвлөх (Ёс зүй, дэгийн байнгын хорооны ажлын алба) | Гүйцэтгэх | Тэргүүн түшмэл, АА-3 |
Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/. | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
4
| Байнгын хороодын ажлын алба | Ахлах зөвлөх (Хууль зүйн байнгын хорооны ажлын алба) | Гүйцэтгэх | Тэргүүн түшмэл, АА-3 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/. | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
5
| Мэдээллийн технологийн газар | Ахлах мэргэжилтэн (технологи хариуцсан) | Гүйцэтгэх | Дэс түшмэл, АА-9 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/. | - | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
6 | Дотоод хяналтын хэлтэс | Ахлах мэргэжилтэн | Гүйцэтгэх | Дэс түшмэл, АА-9 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/; -Эдийн засаг /0311/; -Нягтлан бодох бүртгэл /0411/; -Санхүү, банк, даатгал /0412/.
| - | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
| |
7 | Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн Судалгааны хэлтэс | Нийгмийн судалгааны хэсгийн референт | Гүйцэтгэх | Ахлах түшмэл, АА-6 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх | -Боловсролын шинжлэх ухаан /0111/; -Философи, ёс зүй /0223/; -Хэл эзэмшихүй /0231/; -Улс төр, иргэн судлал /0312/; -Социологи болон соёл судлал /0314/; -Эрх зүй /0421/; -Нийгмийн ажил ба зөвлөх үйлчилгээ /0923/; -Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хамаарах салбар дундын чиглэл /0988/. | Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх | Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. | |
8 | Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн Парламентын хөгжлийн хэлтэс | Референт | Гүйцэтгэх | Ахлах түшмэл, АА-6 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх | -Эрх зүй /0421/; -Эдийн засаг /0311/; -Улс төр, иргэн судлал /0312/; -Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/; -Санхүү, банк, даатгал /0412/; -Менежмент ба удирдахуй /0413/.
| Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх | Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар