2025.04.28-29. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчилэв. Дараа нь Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Үргэлжлүүлэн төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцсан. Энэ өдөр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхсаны дараа “Чингис хаан” үндэсний музейд зочлов. Айлчлалынхаа хоёр дахь өдөр И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо...
https://www.parliament.mn/nn/74623/
https://www.parliament.mn/nn/74624/
https://www.parliament.mn/nn/74622/
https://www.parliament.mn/nn/74625/
https://www.parliament.mn/nn/74635/
https://www.parliament.mn/nn/74637/
2025.04.28. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хамт Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж, Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74626/
2025.04.28. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов... https://www.parliament.mn/nn/74620/
2025.04.28. Жил бүр “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ... https://www.parliament.mn/nn/74627/
2025.04.28. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос тэргүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага, яамдын Хууль, эрх зүйн газар, хэлтсийн удирдлага, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүллээ... https://www.parliament.mn/nn/74636/
2025.04.28. Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/74648/
2025.04.29. Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74641/
2025.04.29. Улсын Их Хурлын гишүүн, эрчим хүчний тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг тус ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдах ажилтнууд, инженерүүдтэй уулзалт хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав... https://www.parliament.mn/nn/74643/
2025.04.29. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа... https://www.parliament.mn/nn/74642/
2025.04.29. Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Хөдөө аж, ахуйн салбарын даатгалын нөхцөл байдлын талаарх холбогдох мэдээлэлтэй танилцлаа... https://www.parliament.mn/nn/74649/
2025.04.29. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Эрчим хүчний реформ болон асрахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Азийн хөгжлийн банк хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74646/
2025.04.29. Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэйг онцлов... https://www.parliament.mn/nn/74650/
2025.04.29. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив... https://www.parliament.mn/nn/74640/
2025.04.30. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад монголын парламентыг төлөөлж оролцлоо... https://www.parliament.mn/nn/74651/
2025.04.30. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө... https://www.parliament.mn/nn/74654/
2025.04.30. Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төсөл нь жил гаруйн өмнө улаанбуудай болон малын тэжээл зэрэг импортын бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлсөн асуудлыг хүчингүй болгох асуудлыг зохицуулж буй юм... https://www.parliament.mn/nn/74656/
2025.04.30. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74653/
2025.04.30. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой... https://www.parliament.mn/nn/74658/
2025.04.30. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны ажилтан Кристина Хоффет болон тус улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил нарыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74659/
2025.04.30. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74661/
2025.04.30. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэллээ... https://www.parliament.mn/nn/74662/
2025.04.30. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонгов... https://www.parliament.mn/nn/74660/
2025.04.30. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/74663/
2025.04.30. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74664/
2025.04.30. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74665/
2025.04.30. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74666/
2025.04.30. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74667/
2025.04.30. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74652/
2025.05.01. Улсын Их Хурлын чуулган 2025.05.01-ний өдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэхээр товлосон гурван асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/74669/
2025.05.01. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа... https://www.parliament.mn/nn/74675/
2025.05.01. Улсын Их Хурал Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ... Ахмад настны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинээр хэрэгжиж буй зохицуулалтууд, мөн тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын идэвх, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн асуудлаарх зарим статистик, хэрэгцээ шаардлагад үндэслэн “Туршлага бол хүч” уриан дор ахмад үеэс туршлага судлах хөтөлбөрийг УИХ манлайлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм... https://www.parliament.mn/nn/74676/
2025.05.01. Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар нар Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа... https://www.parliament.mn/nn/74679/
2025.05.01. Улсын Их Хурлын чуулган 2025.05.01-ний өдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороонд шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/74686/
2025.05.02. Улсын Их Хурлын 2025.05.02-ны өдөр нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/74691/
2025.05.02. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцох зохицуулалтыг тусгасан байна... https://www.parliament.mn/nn/74692/
2025.05.03. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөр, эрдэм оюун, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан яваа үе үеийн сэтгүүлчид, мэргэжилтнүүдэд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/74713/
2025.05.03. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтэд оролцлоо... https://www.parliament.mn/nn/74714/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР