“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль болон Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн “Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэснийг хассан байна.
Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.