Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтын оролцогчидтой ярилцлага хийж байна

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өнөөдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийлээ.


Сонгон шалгаруулах комиссын энэ удаагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийж байна.


Ташрамд дурдахад, тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл