2025.05.05. Улсын Их Хурлаар баталсан хууль, тогтоолуудыг нийтэлдэг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 19 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.Тус хуульд “Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэснийг хассан байна. Мөн Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол нийтлэгдсэн бөгөөд тус тогтоолоор “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан байна... https://www.parliament.mn/nn/74719/
2025.05.05. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамт Эрчим хүчний яамны удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74720/
2025.05.05. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэхдээ, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг жигдрүүлэх тухай заалтын хэрэгжилтийн үнэлгээ зөрүүтэй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ заалтыг хэрэгжилтийг үнэлэхдээ байгуулагдсан дэд хорооны тоогоор буюу механик байдлаар 98 хувьтай гэжээ. Харин Улсын Их Хурлын Тамгын газраас үр дүнгийн байдлыг харгалзан 70 хувьтай хэмээн бодитоор үнэлсэн байна. Холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж бодитоор үнэлэхэд анхаарч ажиллах чухал гэв... https://www.parliament.mn/nn/74722/
2025.05.05. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт хүртээмжгүй байгааг онцлон хэлэв. Мөн экспортын бодлого, төлөвлөгөө гаргаж, төрөөс санхүү болон бодлогын дэмжлэг үзүүлэх, томоохон төслүүдийн хүртээмжийн асуудлаас гадна эргэлтийн хөрөнгө бага байгааг хөндлөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд, цаашид худалдан авалт болон татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүхий л талаас нь бодолцож эрх зүйн орчныг сайжруулахаар хуулийн төсөлд оруулахаар санал нэгдлээ... https://www.parliament.mn/nn/74721/
2025.05.05. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ажиллаж, салбарын эрхзүйн шинэчлэлийн зорилт, үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр гишүүд говийн бүсэд ус татах төслийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн онцлог, нутгийн удирдлага, иргэдийн саналыг авч, байгаль орчны нөхөн сэргээн асуудлыг тодорхой болгож, төслийн эдийн засгийн болон нийгмийн нөлөөлөл, үр ашгийн талаар иргэдэд зөвөөр ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг давхар хийх шаардлагатайг анхааруулав... https://www.parliament.mn/nn/74723/
2025.05.05. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74724/
2025.05.06. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хэрхэн тусгасан талаарх төслөө хэлэлцлээ. Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж, бага насны хүүхдүүд хохирох тохиолдол ихээр гарч байгаа энэ цаг үед дээрх хуулийн төслийг яаралтай батлахад ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ... https://www.parliament.mn/nn/74729/
2025.05.06. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэлэлцүүлэг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74726/
2025.05.06. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ... http://parliament.mn/nn/74728/
2025.05.06. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74725/
2025.05.06. Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрт дараах мэдээллийн дагуу бүртгүүлэх боломжтой... https://www.parliament.mn/nn/74731/
2025.05.06. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74732/
2025.05.06. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/74733/
2025.05.06. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, Эрчим хүчний болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээллийг сонсож, Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа...
https://www.parliament.mn/nn/74734/
2025.05.07. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэнг сонсголд танилцуулав... https://www.parliament.mn/nn/74737/
2025.05.07. Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Олон улсын хөгжлийн хөтөлбөр, яам, агентлаг, малчид, тариаланчид, фермерүүдийн төлөөлөл оролцов... https://www.parliament.mn/nn/74747/
2025.05.07. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74739/
2025.05.07. Улсын Их Хурлын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, мөн Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан, гуравт, ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/74743/
2025.05.07. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс хянан шийдвэрлэх ажлаа эхлүүллээ... https://www.parliament.mn/nn/74746/
2025.05.07. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74740/
2025.05.07. "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74745/
2025.05.07. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74749/
2025.05.08. Улсын Их Хурал 2025.05.08-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж, томилохыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74751/
2025.05.08. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад олон талт хэрэгцээ, шаардлагад нийцсэн үр өгөөжтэй ашиглах боломжтой хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74753/
2025.05.09. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ, Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсныг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/74755/
2025.05.09. Улсын Их Хурлын чуулган 2025.05.09-ний өдөр үдээс өмнө нэгдсэн хуралдаанаараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан санхүүгийн хэрэглэгчдийн мэдээллийг хөтөлж, оноо тооцох үйлчилгээ эрхэлж буй “Сайн скор”, “Бүрэн скор” компаниуд өнгөрсөн онд 20.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь Монголбанк зээлийн мэдээллийн санг хөтөлж байсан жилийн 6.0 тэрбумын зардлаас хавьгүй өндөр байгааг дурдаад, тэдгээр компаниуд мэдээллийн үйлчилгээнийхээ өртгийг хуваалцахгүйгээр хэрэглэгчдэд үүрүүлж, өндөр үнэ тогтоож, олигопол үйл ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулав. Мөн, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь салбарын үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хангах, системийг хэвээр хадгалах бодлого явуулж байна. Монгол Улсын бүх иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон гээд санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, энэ тухай хуулийн төсөл боловсруулах асуудлаар санал боловсруулж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав... https://www.parliament.mn/nn/74756/
2025.05.09. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө... https://www.parliament.mn/nn/74758/
2025.05.09. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/74759/
2025.05.09. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох Улсын Их Хурлын тогтоолуудыг баталсны дагуу Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Үндэсний аудитын газар боллоо... https://www.parliament.mn/nn/74757/
2025.05.09. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74761/
2025.05.09. Улсын Их Хурал 2025.05.09-ний өдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо... https://www.parliament.mn/nn/74763/
2025.05.09. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74762/
2025.05.09. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74765/
2025.05.10. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа... https://www.parliament.mn/nn/74766/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР