Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан “Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14.30 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд "Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэлэлцүүлэгт оролцох бол saranchuluun@parliament.mn цахим хаягт болон 85996898 дугаарын утсаар холбогдоно уу.