“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ. Тус тогтоолоор Сүхбаатарын Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлж, Баяраагийн Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилсон байна.
Түүнчлэн тус дугаарт Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга буюу ахлах прокурор, хяналтын прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай, Г.Сонинболорын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийн тухай, Прокурор Н.Эрдэмбилэгийн дүгнэлтээр, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай, “Ондо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.