Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.05.12-05.18)


2025.05.12. Парламентын номын санд академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг бэлэглэв. ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар Улсын номын сан, музей, Япон Улсын музей, номын сан, архив, Тайваний хааны ордон музейн архив, Норвегийн Осло их сургуулийн соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей зэрэгт хадгалагдаж буй монголчуудын аж ахуй, бичиг үсэг, бурхан шашин, бөө мөргөл, археологи, монголын түүхтэй холбоотой эд өлгийн зүйлийг нэгтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан монгол хэл дээр уншигчдын хүртээл болгосон байна... https://www.parliament.mn/nn/74779/





2025.05.13. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов... https://www.parliament.mn/nn/74782/





2025.05.13. Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа. Орон тооны бус нэг гишүүнд Бөхбат овогтой Бат-Эрдэнэ нэр дэвшжээ... https://www.parliament.mn/nn/74786/





2025.05.14. Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд боллоо... https://www.parliament.mn/nn/74783/





2025.05.14. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74792/





2025.05.14. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74794/





2025.05.14. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны тайланг сонслоо... https://www.parliament.mn/nn/74784/





2025.05.14. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  хуралдаанаараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссоны үндсэн дээр Засгийн газарт чиглэл өгөх тогтоол баталлаа... https://www.parliament.mn/nn/74795/





2025.05.15. Улсын Их Хурал 2025.05.15-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/74796/

https://www.parliament.mn/nn/74802/





2025.05.16. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа... 

https://www.parliament.mn/nn/74803/





2025.05.16. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцлоо... https://www.parliament.mn/nn/74805/





2025.05.16. Улсын Их Хурал 2025.05.16-ны өдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжээгүй бол Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74806/





2025.05.16. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74807/





2025.05.16.  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/74808/





2025.05.16.  Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэх, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүн шинжилгээ хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол Улсад үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааны зураглалыг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74809/





2025.05.16. Улсын Их Хурал 2025.05.16-ны өдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74811/

 

 

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл