Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна. Хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид мэдээлэл, танилцуулгаа доорх маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Монгол Улсын иргэн;
-Эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
-Ял шийтгүүлж байгаагүй;
-Банк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг QR кодыг уншуулж татан авна уу.
ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ
Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд Төсвийн байнгын хороо /213 тоот өрөө/ болон Монгол шуудангаар бичгээр, цахимаар хүлээн авч байна.
Утас: 51-262528, 99047602, 99011115
Email: tamirb@parliament.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын алба