Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 28 дугаар захирамжийн Ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагаас Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдлаа. Ажлын дэд хэсгийн хуралдааныг Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нээв. Дэд ажлын хэсэг Монгол Ардын Хувьсгалт намын Ерөнхий бичгийн дарга Г.Шийлэгдамба, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, Монголын Үндэсний Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Иргэний зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Дашравдан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын зөвлөх С.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Хуралдаанд Г.Шийлэгдамба, Л.Дашравдан нар оролцож саналаа өгөв. Б.Цогтгэрэл, Ш.Раднаасэд, С.Зоригтбаатар нар хуралдаанд ирэх боломжгүй гэж бүртгүүлсэн.
Хуулийн төсөлд улс төрийн намын төлөөллүүд саналаа өгөх хугацаа үргэлжилж байна.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл