Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулиар Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.7 дахь хэсэг нэмсэн байна. Үүнд: “25.7.Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй.” гэжээ. Энэхүү хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолын хавсралтаар “Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталжээ. Уг журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.10-д заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдох  харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл