1. Иргэн: овог: .........….... нэр: ...................
2. Хуулийн этгээд : …................
3. Регистрийн дугаар: ......................
4. Холбоо барих утас: ......................
5. Өөрийн оролцоог сонгож дугуйлна уу.
а.Оролцогч б.Ажиглагч
-Оролцогчоор оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь нэр дэвшигчээс тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, эсхүл хангаагүй тухай санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд сонсголд асуулт асууж оролцох эрхтэй.
-Ажиглагчаар оролцогч нь сонсголд оролцохдоо асуулт асуух эрхгүй бөгөөд Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд юм.
6. Та нэр дэвшигчийн сонсголд оролцогчоор оролцож нэр дэвшигчээс тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, эсхүл хангаагүй тухай санал, мэдээлэл, асуултаа бичгээр өгнө үү.
7. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 124 дүгээр зүйл, Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан дараах эрх, үүрэгтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөө үүгээр мэдэгдэж байна.
a. Тийм б. Үгүй
Оролцогч дараах эрх эдэлнэ:
1.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх;
2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах;
3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах.
Сонсголд оролцогч дараах үүрэг хүлээнэ:
1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;
2.сонсголын дэг сахих;
3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх;
5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх.
Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
8. Цагийн хязгаараас шалтгаалан оролцох боломжгүй бол bayarsaikhanb@parliament.mn имэйл хаягаар овог нэр, регистр, асуултаа ирүүлэх боломжтой.
--- оОо ---