Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их Засаг” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

 

Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.

 

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

 

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн Цэнддаваагийн Амартөгс, Бадамдоржийн Төгсцэнгэл, Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу.

 

Ц.Амартөгс

Б.Төгсцэнгэл

Л.Золзаяа

 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305,. /Лавлах утас: 99191166/

Цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn

 

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл