2025.05.26. Улсын Их Хурлын чуулганы 2025.05.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав...
https://www.parliament.mn/nn/74876/
2025.05.27. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 22 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.7 дахь хэсэг нэмсэн байна. Үүнд: “25.7.Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй.” гэжээ. Хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө... https://www.parliament.mn/nn/74906/
2025.05.27. Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74882/
2025.05.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/74885/
2025.05.27. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/74905/
2025.05.27. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74910/
2025.05.28. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74911/
2025.05.28. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, бүлгийн гишүүн Д.Бум-Очир нар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзахдаа Монгол, Туркийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад парламентын бүлгийн гишүүд дэмжин ажиллахаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/74912/
2025.05.28. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар тогтлоо... https://www.parliament.mn/nn/74915/
2025.05.28. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/74913/
2025.05.28. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын хүрээнд зохион байгуулав... https://www.parliament.mn/nn/74916/
2025.05.28. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74917/
2025.05.28. Төрийн байгуулалтын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/74918/
2025.05.28. Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн УИХ-ын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/74919/
2025.05.28. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн... https://www.parliament.mn/nn/74920/
2025.05.29. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа... https://www.parliament.mn/nn/74922/
2025.05.29. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74930/
2025.05.29. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалд оролцогчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо... https://www.parliament.mn/nn/74931/
2025.05.30. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74938/
2025.05.30. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав... https://www.parliament.mn/nn/74937/
2025.05.30. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74939/
2025.05.30. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/74940/
2025.05.30. Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрийн гарах үүдний дэргэд хүүхдийн өрөө тохижуулж, анхны зочдоо хүлээн авлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн ордон нь төрийн тусгай хамгаалалтад байдаг тул хүүхдийн өрөөтэй болохын тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах зэргээр цөөнгүй асуудлыг шийдвэрлэснээр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр нээлтээ хийж буйг тэмдэглэв. Мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ өрөөнд үлдээж, камераар хянан, санаа зовох зүйлгүй ажлаа хийснээр ажлын бүтээмж нь дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/74941/
2025.05.30. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нар хэвлэлийн бага хурал хийж, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээлэл өгөв... https://www.parliament.mn/nn/74942/
2025.05.30. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх ажлын талаарх мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/74946/
2025.06.01. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ Ардын хувьсгалын дараах 100 гаруй жилийн хугацаанд эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амаа өсгөх бодлогын үр дүнд хүн ам 6 дахин өсөж, 3.5 сая гаруй иргэнтэй болсон явдал юм. Өнөөдөр нийт хүн амын 37.5 хувь нь 0-18 насны хүүхэд залуус байна гэсэн тоо баримтыг дурьджээ... https://www.parliament.mn/nn/74944/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР