2025.06.02. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74958/
2025.06.03. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, батлахыг дэмжсэнгүй... https://www.parliament.mn/nn/74960/
2025.06.03. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны 5 дугаар сарын 28-нд баталсан Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74963/
2025.06.03. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ. Мөн тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонссонтой холбогдуулан Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо... https://www.parliament.mn/nn/74962/
2025.06.04. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв... https://www.parliament.mn/nn/74967/
2025.06.04. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 23 дугаар хэвлэгдлээ. Шинэ дугаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна... https://www.parliament.mn/nn/74970/
2025.06.04. Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/74971/
2025.06.04. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн уулзалт болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн болон экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцож, аюултай ачаа тээвэрлэх стандарт, журам, тэдгээрийн хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах зэрэг асуудлаар ярилцав... https://www.parliament.mn/nn/74974/
2025.06.04. Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Европын зарим улс, Япон Улсын үнсийг 100 хувь ашигладаг сайн туршлагыг жишээ болгон дурдаж, Монгол Улс ч энэ мэт сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд урагшлах шаардлагатайг онцлов... https://www.parliament.mn/nn/74975/
2025.06.05. Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ, манай улсад хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тоннд хүрсэн нь аюулын дохио юм. Тиймээс хуванцарын хэрэглээ, хаягдлыг бууруулах нь зөвхөн төр, засгийн төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болсныг онцолж, Улсын Их Хурал байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбоог хангах, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог хэвшүүлэх, ногоон технологи, дахин боловсруулах арга ажиллагааг дэмжих чиглэлд хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахыг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/74976/
2025.06.05. Улсын Их Хурал 2025.06.05-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо... https://www.parliament.mn/nn/74979/
2025.06.06. Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна... https://www.parliament.mn/nn/74980/
2025.06.06. Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74981/
2025.06.06. Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив... https://www.parliament.mn/nn/74983/
2025.06.06. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллахыг илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74985/
2025.06.06. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74986/
2025.06.06. Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74987/0213
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР