Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ


Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ.

Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл