Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.06.09-06.13)


2025.06.09. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний үр дүнгээ танилцуулав. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ... https://www.parliament.mn/nn/74989/

 


2025.06.10. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/74991/

 


2025.06.10. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74992/

 


2025.06.10. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Якутын Бүгд Найрамдах Улсын Төрийн Хурал болох Ил Түмний тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирковыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74996/

 


2025.06.10. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан Хорватын парламентын гишүүн, тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга, Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74997/

 


2025.06.10. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос “Эрх зүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Үйлдвэрлэл, технологийн паркийн форумыг зохион байгуулж, Үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74998/

 


2025.06.10. Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, гишүүн Х.Баасанжаргал нар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Моринага Таро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74999/

 


2025.06.10. Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74993/

 


2025.06.10. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75000/

 


2025.06.10. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, батлав... https://www.parliament.mn/nn/75001/

 


2025.06.10. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75002/

 


2025.06.10. Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай хэлэлцэж, баталлаа... https://www.parliament.mn/nn/75004/

 


2025.06.10. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан байна... https://www.parliament.mn/nn/75005/

 


2025.06.10. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов... https://www.parliament.mn/nn/74994/

 


2025.06.10. Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Хоол тэжээлийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/75006/

 


2025.06.10. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна... https://www.parliament.mn/nn/75009/

 


2025.06.10. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, ажлын хэсгүүд байгуулав... https://www.parliament.mn/nn/75007/

 


2025.06.10. Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайлан, Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар зарим арга хэмжээ авах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, “Бүсчилсэн хөгжил-төрийн албаны манлайлал” сэдэвт төрийн албан хаагчийн зөвлөгөөн зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75016/

 

 

2025.06.10. “ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов... https://www.parliament.mn/nn/75019/

 


2025.06.11. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/75017/

 


2025.06.12. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75021/

 


2025.06.12. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75023/

 


2025.06.12. Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо... https://www.parliament.mn/nn/75028/

 


2025.06.13. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ... https://www.parliament.mn/nn/75029/

 


2025.06.13. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75033/

 


2025.06.13. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/75037/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл