Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал эрчим хүчний шилжилтийг хөтлөх замын зураг ба үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, зөвлөмж өгөв

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Япон Улсын Нүүрсний эрчим хүчний төвийн ахлах зөвлөх Хажиме Эндо, “Пасифик Консултант” компанийн байгууламжийн ерөнхий инженер Хиронори Кабаяши нарыг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Нүүрсний эрчим хүчний төвийн ахлах зөвлөх Хажиме Эндо, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг хөтлөх замын зураг ба үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг  2025 оны 4 дүгээр сараас эхлэн боловсруулж байна. Ирэх 2026 оны эхээр төслийг гүйцээхээр төлөвлөж байна. Эхний байдлаар боловсруулсан төслөө Та бүхэнд танилцуулж санал, зөвлөмж авах зорилгоор уулзаж байна гэв.


“Пасифик Консултант” компанийн байгууламжийн ерөнхий инженер Хиронори Кабаяши тус төслийг танилцуулахдаа, эрчим хүчний чиг хандлага, дунд, урт хугацааны хүний нөөцийн хөгжил, эрчим хүчний шилжилтийг хөтлөх замын зураг, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон цаашдын ажлын хуваарийг гаргасан. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт 44-өөс дээш хувийг эзэлж, улам бүр нэмэгдэх нь тодорхой тул эрчим хүчний салбарт оролдлого чухал болно. Аж үйлдвэрийн буюу уул уурхайн салбарт цахилгаанжуулалт буюу CN түлшний хэрэглээг буй болгох, карбон кредит тогтолцоог байгуулж, ашиглах дэмжлэгийг үзүүлснээр нүүрсний хэрэглээнээс татгалзах тогтолцооны сайн нөлөөллийг үзүүлнэ гээд зам тээврийн, иргэний үйлдвэрлэлийн салбарт эрчим хүчний хэрэглээний хэтийн төлөвийн талаарх судалгаа, үнэлгээг онцоллоо. Мөн мега төслүүдэд дурдсанчлан нүүрс хийжүүлэх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрүүд нь нүүрсийг ашиглах үр дүнтэй арга зам гэж одоогоор үзэж байна гэх зэргээр  дотоодын нөөцийг үр ашигтай ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.



УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, энэхүү судалгааны ач холбогдолыг өндөөр үнэлж, эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хүний нөөцийг бэлтгэхэд чухалчлан анхаарсанд талархаж байна гээд төслийн талаар зарим зүйлийг тодруулан асуусан. Мөн уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга, Г.Очирбат нар оролцож, төслийн талаар байр сууриа илэрхийллээ  гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл