Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.06.16-22)


2025.06.16. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75041/

 


2025.06.17. Эдийн засгийн байнгын хороогоор зургаан асуудал хэлэлцэв. Эхлээд “Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/75043/

 


2025.06.17. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75051/

 


2025.06.17. Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Лхагвасүрэн овогтой Золзаяа, Цэнддаваа овогтой Амартөгс, Бадамдорж овогтой Төгсцэнгэлийг нэр дэвшүүлсэн талаар сонсгол явуулав... https://www.parliament.mn/nn/75054/

 


2025.06.17. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/75044/

 


2025.06.17. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжив... https://www.parliament.mn/nn/75067/

 


2025.06.18. Улсын Их Хурлын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв... https://www.parliament.mn/nn/75068/

 


2025.06.17. Улсын Их Хурлын дарга Д. Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй... https://www.parliament.mn/nn/75069/

 


2025.06.18. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эх газрын эрс, тэс хуурай уур амьсгалтай Монгол орны байгаль, ялангуяа ойн санд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эмзэг тусаж байгаа тул энэ асуудалд хамтарч ажиллах талаар ярилцав... https://www.parliament.mn/nn/75071/



2025.06.18. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75072/

 


2025.06.18. Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/75073/

 


2025.06.18. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг ажигласан үр дүнгээ танилцуулахаар ирсэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгуулийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Ксения Дашуцина, зөвлөх Горан Петров нартай уулзлаа... https://www.parliament.mn/nn/75074/

 


2025.06.18. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав... https://www.parliament.mn/nn/75075/

 


2025.06.18. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Япон Улсын Нүүрсний эрчим хүчний төвийн ахлах зөвлөх Хажиме Эндо, “Пасифик Консултант” компанийн байгууламжийн ерөнхий инженер Хиронори Кабаяши натай уулзлаа... https://www.parliament.mn/nn/75076/

 


2025.06.18. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал ба жендэрийн хэлтсийн дарга Юлия Нетесова тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа... https://www.parliament.mn/nn/75077/

 


2025.06.18. Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат Узбекистан Улсын парламент дахь УИХ-тай харилцах бүлгийн даргатай цахим уулзалт хийв... https://www.parliament.mn/nn/75078/

 


2025.06.18. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг баталлаа... https://www.parliament.mn/nn/75080/

 


2025.06.18. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албаны гүйцэтгэх захирал хатагтай Жэйн Саргус тэргүүтэй төлөөллийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75081/



2025.06.18. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны  хуралдаанаар "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/75079/

 


2025.06.18. “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгээр эмнэлгийн чанарын ойлголтыг иргэн төвтэй тусламж үйлчилгээтэй уялдуулж, шинэчлэн тодорхойлох шаардлагатайг онцлов... https://www.parliament.mn/nn/75082/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Ганхуяг, Ч.Ундрам нар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75084/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75085/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75086/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75087/

 


2025.06.19. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/75089/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл нар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчдын зүгээс дизель түлшинд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож байгаа гэсэн тооцоо судалгааг гаргажээ... https://www.parliament.mn/nn/75093/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулжээ... https://www.parliament.mn/nn/75094/

 


2025.06.19. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо... https://www.parliament.mn/nn/75097/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/75098/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/75099/

 


2025.06.19. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа... https://www.parliament.mn/nn/75100/

 


2025.06.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/75101/

 


2025.06.19. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 25 дахь дугаарт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой... https://www.parliament.mn/nn/75106/

 


2025.06.20. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, соёрхон баталлаа. Тус төслөөр  Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм.  Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна... https://www.parliament.mn/nn/75107/

 


2025.06.20. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75108/

 


2025.06.20. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна... https://www.parliament.mn/nn/75109/

 


2025.06.20. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/75115/

 

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл