2025.06.23. Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг хоёр өдөр боллоо... https://www.parliament.mn/nn/75119/, https://www.parliament.mn/nn/75124/, https://www.parliament.mn/nn/75149/
2025.06.23. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75128/
2025.06.23. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75130/
2025.06.23. Төсвийн байнгын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75129/
2025.06.23. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75133/
2025.06.23. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ... https://www.parliament.mn/nn/75138/
2025.06.24. Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам, тус бүлгийн гишүүдийн хамтаар ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 34 улсын иргэнийг визийн шаардлагаас чөлөөлж, Британи Улсын бүх төрлийн паспорттай иргэд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/75136/
2025.06.24. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75137/
2025.06.24. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар ажлаа хүлээн авлаа... https://www.parliament.mn/nn/75142/
2025.06.24. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Анар, С.Цэнгүүн нар Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа Хиймэл дагуул хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар ярилцав... https://www.parliament.mn/nn/75144/
2025.06.24. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/75145/
2025.06.24. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Үйлдвэрлэл технологийн паркийн асуудлаарх хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа... https://www.parliament.mn/nn/75146/
2025.06.24. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Төсөлд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр тусгажээ... https://www.parliament.mn/nn/75147/
2025.06.24. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/75151/
2025.06.24. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын бүрэлдэхүүний асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/75150/
2025.06.24. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75155/
2025.06.24. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75153/
2025.06.24. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонсож, гишүүд “Таван толгой түлш” компанийн байгуулсан дэд бүтцийг ашиглаж, дараагийн алхам руу шилжих нь зүйтэй, тус компанийн харьяаллыг тодорхой болгох талаар болон ирэх өвөл утаагүй өвөлжье гэвэл яаралтай технологийн шийдэл гаргах хэрэгтэй талаар санал хэлэв... https://www.parliament.mn/nn/75154/
2025.06.24. Британийн парламент дахь бүлгийн дарга, гишүүд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батбаатар нартай уулзалт хийлээ... https://www.parliament.mn/nn/75156/
2025.06.24. Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Мариана Дуарте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хамтран “НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлгийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75157/
2025.06.24. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, хаврын тариалалтын урьдчилсан дүн мэдээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсон, Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах болон Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75158/
2025.06.25. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75210/
2025.06.25. Олон улсын парламентын холбоо (ОУПХ) байгуулагдсан өдрийг дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэдэг. Жил бүрийн зургадугаар сарын 30-нд тохиодог энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ-ны ажлын албаны гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/75162/
2025.06.25. Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав... https://www.parliament.mn/nn/75159/
2025.06.25. Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Орон тооны бус гишүүнд Ө.Гэрэлт-Од нэр дэвшжээ... https://www.parliament.mn/nn/75165/
2025.06.25. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75166/
2025.06.25. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо... https://www.parliament.mn/nn/75160/
2025.06.25. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томилох, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75176/
2025.06.25. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75161/
2025.06.25. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт оролцогчид мэргэжлийн чиглэлүүдэд ялгаатай хандах явдал багш нарт стресс үүсгэж байгааг хөндлөө... https://www.parliament.mn/nn/75178/
2025.06.25. Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75184/
2025.06.25. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/75180/
2025.06.25. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75179/
2025.06.25. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75181/
2025.06.25. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг батлав... https://www.parliament.mn/nn/75177/
2025.06.26. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томлох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа... https://www.parliament.mn/nn/75183/
2025.06.26. Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдад зориулсан сс зүйн сургалт боллоо... https://www.parliament.mn/nn/75186/
2025.06.26. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75185/
2025.06.26. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75195/
2025.06.26. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75198/
2025.06.27. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75206/
2025.06.27. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун санаачилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар хамтран боловсруулсан “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болно. “Туршлага бол хүч” уриан дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрт хамрагдаж буй анхны 13 оролцогчтой гишүүд уулзаж, мэдээлэл өглөө... https://www.parliament.mn/nn/75207/
2025.06.27. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75208/
2025.06.27. Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75209/
2025.06.27. Улсын Их Хурлын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа... http://parliament.mn/nn/75211/
2025.06.27. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75216/
2025.06.27. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 26 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэллээ... https://www.parliament.mn/nn/75215/
2025.06.27. Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн, эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа... https://www.parliament.mn/nn/75217/
2025.06.27. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/75214/
2025.06.27. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75219/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР