2025.06.30. Парламент байгуулагдсан түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэсэн бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 30-нд тохиодог. Дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулдаг ба 181 нь Олон улсын парламентын холбоонд гишүүнчлэлтэй. Манай улс Олон улсын парламентын холбооны гишүүнээр 1962 онд элссэн. Байнгын ажиллагаатай парламент 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ-ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдсан байна... https://www.parliament.mn/nn/75227/
2025.06.30. Хууль зүйн байнгын хороо Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75230/
2025.06.30. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75232/
2025.06.30. Эдийн засгийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэв. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75231/, https://www.parliament.mn/nn/75233/
2025.06.30. Ёс зүй, дэгийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75234/
2025.06.30. Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав... https://www.parliament.mn/nn/75235/
2025.07.01. Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан учир Монголын үйлдвэрчний эвлэлээс Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэр дэвшүүлжээ... https://www.parliament.mn/nn/75236/
2025.07.01. Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр хаав... https://www.parliament.mn/nn/75237/
2025.07.01. Төрийн байгуулалтын байнгын хороо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75238/
2025.07.01. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа... https://www.parliament.mn/nn/75241/
2025.07.01. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн 2024 оны нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75242/
2025.07.01. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75243/
2025.07.01. Инновац, цахим бодлогын байнгын хороо тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75239/
2025.07.01. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75240/
2025.07.01. Нийгмийн бодлогын байнгын хороо Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар иргэн Б.Батбилигийн гаргасан өргөдлийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75244/
2025.07.02. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Багш бэлтгэх тогтолцоонд дэвшил гарч, багш мэргэжил эзэмших өрсөлдөөн бий болж, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа бодитой дээшлэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна... https://www.parliament.mn/nn/75247/
2025.07.02. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75246/
2025.07.02. Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75249/
2025.07.02. Эдийн засгийн байнгын хороо Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тус хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/75250/
2025.07.02. Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75251/
2025.07.02. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл тэргүүтэй долоон асуудал хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75253/
2025.07.03. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус төсөлд цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, зорчихыг зөвшөөрсөн замыг зохицуулсан байна... https://www.parliament.mn/nn/75265/
2025.07.03. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус төслийг боловсруулсан байна... https://www.parliament.mn/nn/75267/
2025.07.03. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийгхийв... https://www.parliament.mn/nn/75266/
2025.07.03. Улсын Их Хурлын гишүүд ахмад үеэсээ туршлага судлах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийн нээлт боллоо... https://www.parliament.mn/nn/75279/
2025.07.03. Хууль зүйн байнгын хороо Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, мөн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75259/
2025.07.03. Эдийн засгийн байнгын хороо Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75263/
2025.07.03. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн төсөлд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан байна... https://www.parliament.mn/nn/75284/
2025.07.03. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа... https://www.parliament.mn/nn/75285/
2025.07.03. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ... https://www.parliament.mn/nn/75297/
2025.07.04. Төсвийн байнгын хороо Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75292/
2025.07.04. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Төсөлд үйлдвэрлэл эрхлэхдээ бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсхүл хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориулалтын бусаар хэрэглэх, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэхийг хориглож, зөрчсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгажээ... https://www.parliament.mn/nn/75305/
2025.07.04. Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/75310/
2025.07.04. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75314/
2025.07.04. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын (Эрчим хүч-3 төсөл буюу Тогтвортой эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх хөтөлбөр)-ийн Зээлийн хэлэлцээрийг нийтэлжээ... https://www.parliament.mn/nn/75315/
2025.07.04. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар НҮБ-ын гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75293/
2025.07.04. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75311/
2025.07.04. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/75317/, https://www.parliament.mn/nn/75318/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР