Цэс

Холбоо барих

ТББХ: УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хороог УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа,  Ц.Идэрбат, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй, УИХ-ын Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг танилцуулсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хороог дээрх бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл