Цэс

Холбоо барих

БОХХААБХ:УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Агаар орчны бохирдлын дэд хорооны даргаар, УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар сонголоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ 16 цаг 32 минутад дахин хуралдаж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.


Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Агаар орчны бохирдлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагайг, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг нэр дэвшүүлсэн талаар тус бүлгийн дэд дарга А.Ариунзаяа танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. 

Иймд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагайг /намтрыг эндээс/ Агаар орчны бохирдлын дэд хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг /намтрыг эндээс/ Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.


Энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулаад тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоол батлагдсанд тооцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл