Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисын Төлөөлөгчдийн танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийлээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж буй  Парламентын дарга нарын олон улсын 6 дугаар бага хурал үргэлжилж байна.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисын Төлөөлөгчдийн  танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийв.

 



Уулзалтын эхэнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улс эрт үеэс түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг, ахан дүүсийн харилцаатай ард түмэн болохыг дурдав.  

 

Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Касым-Жомарт Кемелевич Токаевын Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлал нь Монгол, Казакстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэлээ.

 

Үргэлжлүүлэн, цаашид мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  ноос, ноолуур, арьс шир боловсруулах арвин туршлагадаа тулгуурлан хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болох хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлэв.

 

Мөн Казахстан Улсын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошанов Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл